Гэр хорооллын камержуулалтад 700 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-19 12:08:15
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төв” нь GPS хяналтаар нийтийн тээврийн үйлчилгээ, теле камерын тусламжтайгаар төв замын хөдөлгөөнийг хянаж байна.  

Уг үйл ажиллагааг улам өргөжүүлэхийн тулд энэ онд 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 багийг камержуулах гэнэ. Мөн хэт ягаан туяагаар мэдэрдэг хоёр камер хотын урд, хойд цэгт байрладаг. Энэ нь тухайн орчны нөхцөлийг  тод  харуулдаг, хөдөлгөөн мэдэрдэг, 360 градус эргэдэг, гал түймрийн аюулыг илрүүлэх мэдрэгчтэй бөгөөд аймгийг бүхэлд нь харах давуу талтай юм.   

 

Холбоотой мэдээ