ОУВС Кот д’Ивуар улсад 900 сая ам.долларын санхүүжилт олгоно

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-18 13:07:49

МОСКВА. /TASS/. Коронавирусний цар тахлын үр дагавартай тэмцэхэд зориулж 886.2 сая ам.долларын яаралтай санхүүгийн тусламж үзүүлэх тухай Кот д’Ивуар улсын хүсэлтийг Олон улсын валютын сан хүлээн авчээ.


“COVID-19”  цар тахал Кот д’Ивуар улсын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Тус улсын эрх баригчид коронавирусний тархалтыг тогтоон барих хатуу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна” хэмээн ОУВС-н цахим хуудаст мэдээлжээ.


Ийм дэмжлэг үзүүлэх нь санхүүгийн алдагдлыг нөхөж, хөнгөлөлттэй санхүүжилтийг эрчимжүүлэхэд тус болохыг ОУВС онцолжээ.


Сүүлд мэдээлснээр, Баруун Африкийн улс орнуудаас Кот д’Ивуар улс коронавирусний халдвар хамгийн их илэрчээ. Тус улсад одоогийн байдлаар нийт 688 тохиолдол бүртгэгдээд байна.

Холбоотой мэдээ