Төрийн албан хаагчдад үнэ төлбөргүй үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-04-16 16:50:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Мичид" салоны үсчин, гоо сайханчид нэг өдрийн ажлаа төрийн албан хаагчдад зориулахаар болжээ.

Тодруулбал COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байгаа төрийн албан хаагчдад дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 10:00-22:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээ Дархан сумын Онцгой комисст илэрхийлжээ
Мичид салоноор аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын албан хаагчид, сум, аймгийн онцгой комиссын гишүүд ажлын үнэмлэхээ үзүүлж үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжтой ажээ.

Холбоотой мэдээ