Гуравдугаар сард агаарын хэм -35-аас +21-ийн хооронд хэлбэлзжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард агаарын үнэмлэхүй өндөр температур Дархан-Уул аймгийн Дархан суманд +21.0 хэм, үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -35.0 хэмд хүрсэн байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 3 дугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Увс аймгийн Өмнөговь суманд 21 мм-т хүрсэн бол Увс аймгийн Малчин суманд цасны зузаан 38 см-т хүрчээ.
Үнэмлэхүй их салхины хурд Говь-Алтай аймгийн Шарга сумын нутгаар түр зуур 24 м/с-д хүрч ширүүсжээ.