Евразийн эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-09-24 12:24:45

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Евразийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт ОХУ-ын Санкт-Петербург хотын Таврический ордонд эхэллээ.

Уг форумд дэлхийн 85 орны парламентын гишүүд, гүйцэтгэх эрх бүхий байгууллагуудын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид болон олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний нөлөө бүхий зүтгэлтнүүд оролцох ажээ.

Евразийн эмэгтэйчүүд нийгмийн аюулгүй байдал болон тогтвортой хөгжил, итгэл, хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын ажиллагаа, өөрчлөгдөн буй эдийн засаг, улс төр болоод нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог өргөжүүлэх боломж зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд