Баян-Өлгийд кг ноолуур 30 мянган төгрөг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар ноолуурын үнэ 30 мянган төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 65,2 хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин өнгөрсөн нэгдүгээр сард ноолуурын дундаж үнэ 71 мянга, хоёрдугаар сард 61 мянга, гуравдугаар сард 58 мянга байжээ.
"Ноолуурын үнэ гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар
40 мянга орчим төгрөг байсан ч ийнхүү 20-иод хоногийн дотор дахиад 10 мянган
төгрөгөөр буурсан" гэдгийг ноолуурын ченж нар хэлж байна.
Тэдний тайлбарласнаар, ноолуурын үнэ унасан нь
шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий даяар эрчимтэй тархаж, гадаад зах
зээлд эрэлт буурсантай холбоотой ажээ.