Халдварт өвчний гаралт 46.7 хувиар буурчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-14 13:09:08

Архангай /МОНЦАМЭ/. Халдварт өвчний гаралт өнгөрсөн оны мөн үеэс 46.7 хувиар буюу 63 тохиолдлоор бага байна. Аймгийн дүнгээр энэ оны 1-р улиралд арван мянган хүн тутмын 8 нь буюу 72 хүн халдварт өвчнөөр өвчилжээ.

Тухайлбал, Өлзийт суманд 30, Цахиртад 17, Эрдэнэбулганд 13, Ихтамир суманд 9 өвчлөл тус тус бүртгэгдсэн нь аймгийн дунджаас дээгүүр байгаа юм. Аймгийн дундаж нь оны эхний улиралд өссөн дүнгээр найм байгаа юм. Бусад суманд аймгийн дунджаас доогуур байгаа ба гурван суманд халдварт өвчин бүртгэгдээгүй байна.

Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 22.3 хувь нь цусан суулга, 41.7 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр,15.3 хувь нь сүрьеэгээр, 20.7 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилсөн байна. 

Холбоотой мэдээ