Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас 11,6 сая төгрөгийн тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-13 20:10:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд 11 сая 600 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Уг мөнгөнөөс 4 сая 542 мянган төгрөгийг эмзэг бүлгийн 60 өрхөд тусламж үзүүлэх, 5 сая 727 мянган төгрөгийг эрсдэлийн программд бүртгэгдсэн зорилтот бүлгийн 258 хүүхдэд амин дэм, дархлаа дэмжих бүтээгдэхүүн олгох, 1 сая 200 мянган төгрөгийг дотуур байрууд, нэг цэгийн үйлчилгээний байрыг халдваргүйжүүлэх болон амны хаалт оёх зэрэг ажилд тус тус зарцуулсан байна.

Хандивын батламжийг байгууллагын дарга Х.Пернегүл өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавалд гардуулж өглөө. 

Холбоотой мэдээ