ЭЕШ-ын бүртгэл 51 хувьтай байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-04-08 15:39:11


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ЭЕШ-ын бүртгэл 51 хувьтай байна.

Тус аймагт ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг 1454 хүүхэд төгсөх бөгөөд үүн дээр өнгөрсөн жилийн төгсөгчид нэмэгдэх юм. ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл 4 дүгээр сарын 15-ны 18 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа дуусахад 7 хоног үлдсэн тул төгсөгчдийг яаралтай бүртгүүлэхийг аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Ц.Ганзориг анхааруулж байлаа. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй ажээ.

 

Холбоотой мэдээ