Халамжийн мөнгийг цахимаар өгч байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-04-07 17:10:03

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ХХҮГ-аас халамжийн үйлчилгээг цахимаар буюу иргэдийн идэвхтэй нэрийн дансанд сар бүрийн мөнгийг шилжүүлж, банкинд дугаарлахгүйгээр авах боломжийг бүрдүүлээд байна.

Тодруулбал, халамжийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт тусламж, цалинтай ээж хөтөлбөр, насны хишиг, жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн, өрх толгойлсон эцэг эхчүүдэд олгодог мөнгөн тэтгэмж, алдар цолтой ахмадуудын мөнгөн тэтгэмжүүдийг шууд нэрийн дансанд нь шилжүүлж байгаа аж. Ингэснээр иргэд бөөгнөрөл үүсгэж, банкинд дугаарлахгүйгээр халамжаа хүртэх боломжтой болсон байна.

Аймгийн хэмжээнд цалинтай ээж хөтөлбөрт 4852 эх, хүүхдийн мөнгийг 30100 гаруй иргэн, насны хишгийг 2947 ахмад, одонтой эхчүүдийн мөнгийг 8919, өрх толгойлсон  эцэг эхчүүдэд олгодог мөнгөн тэтгэмжийг 213 иргэн тус тус авдаг байна.

 

Холбоотой мэдээ