Өнгөрсөн 7 хоногт 2.5 сая хувьцаа арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-04-06 18:12:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар нийт 50 компанийн 2.5 сая ширхэг хувьцааг 835.940.185 төгрөгөөр арилжив.

“Ард санхүүгийн нэгдэл”, “АПУ”, “Монгол Алт”, “Мандал даатгал”, “Ард кредит ББСБ” ХК-иудын хувьцаа идэвхтэй арилигдав.  “Ард секюритиз”, “Дархан брокер”, “Би Ди Сек”, “Стандарт инвестмент”, “Голомт капитал” үнэт цаасны компаниуд хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцжээ.

4 дүгээр сарын 3-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2.478.662.370,569 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16911.09 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.81 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ