Хандивын аянд аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэж байна

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2020-04-06 11:31:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн банкны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжийн алба хаагчдынхаа дунд хандивын аян өрнүүлж, нийт 33 191 913 төгрөг цуглуулжээ.

Хандиваар цугларсан мөнгөнөөс 20 570 000 төгрөгийг аймгуудын Онцгой комисс болон Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн бол үлдсэн 12 621 913 төгрөгийг Улсын онцгой комисст өнөөдөр гардууллаа.

 

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тусалж “Хуа Мей Да” ХХК-иас 10 сая төгрөг, “MGL Aqua” ХХК-иас таван сая төгрөгийн өртөг бүхий “Voyage” цэвэр усыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. 

 

Мөн “Гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээний үндэсний төв” ТББ-аас 500 мянган төгрөг, “Шинэболд” ХХК-ийн хамт олон 500 мянган төгрөгийн  хандив өргөж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.




Холбоотой мэдээ