Чингэлтэй дүүргийн 347 км гудамж, талбайд ариутгал хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-04 19:03:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашин Чингэлтэй дүүргийн орон сууц, гэр хорооллын дундах 347 км гудамж, талбайд халдваргүйтгэл хийжээ.


Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн 15 хорооны машин хүрэх боломжгүй нарийн зам, гудамж талбай, тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж бүхий амралтын талбай, бохирдол ихтэй булан тохой, үерийн далан сувгийн нийт 22 835 м.кв талбайг мэргэжлийн 7 компани тусгай зориулалтын моторт төхөөрөмжөөр халдваргүйжүүлэв.



3 дугаар сарын 17-ны өдрөөс энэ сарын 3-нд нийтдээ 5233,2 км гудамж, зам талбайд мананцар үүсгэгч автомашинаар, 820 877 м.кв талбайд явганаар халдваргүйтгэл хийгээд байгаа аж.

Холбоотой мэдээ