Импортын барааны хэмжээ 20 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-02 17:35:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Манай улсын аж ахуйн нэгжүүд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуур боомтоор энэ оны эхний улиралд буюу гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 19899 тонн бараа импортолжээ.

Тус аймаг дахь Гаалийн газраас өгсөн мэдээллээр нийтдээ зургаан төрлийн бараа импортоор орсноос дизель түлш 13362 тонн, бензин 3917 тонн, цагаан будаа 300 тонн, хивэг 1080 тонн, хүнс 1140 тонн, улаан буудай 100 тонн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлт юм. Импортын барааны хэмжээ багасахад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлж хязгаарлалтын дэглэм тогтоосон нь нөлөөлжээ.

Оны эхний улиралд гаалийн татвараас улсын төсөвт зургаан тэрбум 130 сая төгрөг оржээ. Түүнчлэн боомтоор 2379 тээврийн хэрэгсэл орж, 2399 тээврийн хэрэгсэл улсын хилээс гарсан байна. 

Холбоотой мэдээ