“Эрдэнэт ДЦС” компани өнгөрсөн сараас ажилчдынхаа цалинг нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-02 15:04:52
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  “Эрдэнэт ДЦС” ТӨХК өнгөрсөн онд ажилтнуудынхаа орон байрны нөхцөлийг сайжруулахад зориулж 200 сая төгрөг төсөвлөж 20 ажилтан тус бүрт найман сая, 10 ажилтанд дөрвөн сая төгрөгийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлжээ. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2011 оноос хойш хэрэгжүүлсэн уг ажилд нийт 1084.0 сая төгрөг зарцуулсан бөгөөд 236 ажилтан буюу ажилчдын 51.6 хувь нь хамрагджээ.  

Мөн 2018 онд  ажилчдын цалинг 10-272019 онд зургаан хувиар нэмсэн байна. Харин өнгөрсөн сарын нэгнээс үндсэн болон тарифт цалингаа дахин таван хувиар нэмсэн аж.  Түүнчлэн өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнууддаа зориулж 632,9 сая төгрөг төлөвлөж, 637,7 төгрөгийг зарцуулаад байна. Үүнээс өндөр насны тэтгэвэрт гарсан 20 ажилтанд 431,1 сая, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэрт  гарсан хоёр  хүнд 12,2 сая төгрөг зарцуулжээ.

Холбоотой мэдээ