Хандивын мөнгөөр ариутгалын зориулалттай автомашин худалдан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-02 15:53:27
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж иргэд, олон нийтээс аймгийн Онцгой комисст 155.6 сая төгрөг хандиваар цуглараад байна. Үүний 66 сая төгрөгөөр аймгийн Онцгой комисс дөрвөн тоннын багтаамжтай, бүх тал руугаа ариутгалын бодис цацдаг, хойноо мананцар үүсгэгчтэй “Форланд” маркийн авто машин худалдан авчээ. Үүнийг аймгийн Засаг дарга Д.Батлут Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатарт хүлээлгэн өглөө.

Уг машинаар хотын төвийн авто зам, орон сууцны дундах нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж халдваргүйлэхэд ашиглаж эхэллээ.  Хандивын аянд нийт 80 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, мөнгө болон эд материалаар дэмжлэг үзүүлсэн юм. 

Холбоотой мэдээ