Хиймэл дагуулын мэдээгээр түймэр илрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН 
                                                                    Булган /МОНЦАМЭ/ Өнөөдөр
15.00 цагийн орчим хиймэл дагуулын мэдээгээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын
нутагт түймрийн голомт байгаа талаар Ус цаг уур орчны шинжилгээний төв
мэдээллээ.
            Аймгийн Онцгой
байдлын газрын 24 албан хаагч уг түймрийг унтраахаар гарсан байна. Түймэр
Хантай багийн нутаг Шинэбулаг гэдэг газар гарсан байна гэж тус сумын Засаг
даргын Тамгын газрын дарга Б.Батцэцэг ярилаа.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    