Баруунтурууны Гал унтраах, аврах ангид фургон автомашин олгов

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-04-01 09:46:12

Увс /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос Баруунтуруун сум дахь Гал унтраах, аврах 60-р ангид  фургон автомашин олгосон байна. Энэхүү автомашиныг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, Онцгой байдлын газрын дарга Д.Баттулга нар тус ангийн хамт олонд гардуулан өглөө.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинээр ахлуулсан Шуурхай бүлэг өнгөрсөн 2-р сарын 16-17-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, тулгамдсан асуудлыг хэлэлцэн, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгсөн юм. Энэ үеэр аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс Баруунтуруун сум дахь Гал унтраах, аврах 60-р ангид УАЗ фургон автомашин, Малчин сумын ЗДТГ-т УАЗ Хантер маркийн автомашин олгохыг хүссэн байна. Энэ дагуу шаардлагатай автомашинууд нийлүүлэгдсэнийг холбогдох байгууллагуудад нь хүлээлгэн өглөө. 

Холбоотой мэдээ