Хойтон болох “Токио-2020” олимпын тов тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-30 20:45:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хойтон жил зохион байгуулахаар хойшлогдсон “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын товыг цагийн өмнө зарлав.


Өнөөдөр /2020.03.30/ Олон улсын олимпын хороо, Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, “Токио-2020” олимпын наадмыг Зохион байгуулах хороо хамтран зөвлөлдөж “Токио-2020” Зуны олимпын наадмыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Харин паралимпын наадам Токио хотноо 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болох юм байна.


Энэ тухай Японы Kyodo news, Mainichi зэрэг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ. Харин дэлхий нийтийг түгшээж буй /COVID-19/ халдварын өнөөгийн нөхцөл байдал улам газар авсан тохиолдолд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дахин тодорхой ярилцаж шийд гаргах юм байна.

Холбоотой мэдээ