Энэ цаг үеийг өөрийгөө хөгжүүлэх боломж болгохыг уриалав

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-03-30 19:15:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 202 оронд тархаад байгаа "COVID-19" халдварын улмаас 2 тэрбум гаруй хүн гэрийн хөл хорионд ороод байна.


Хөл хорио болон тусгаарлалтад байгаа хүмүүс бие махбодоос гадна сэтгэл зүйн хувьд эрүүл байх нь чухал гэдгийг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейсус онцлон тэмдэглэв.


Энэ цаг үеийг боломж болгон ашиглах, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлээ амар амгалан байлгахад чиглэсэн зөвлөмж, зөвлөгөөг иргэдэд өгөх нь чухал ач холбогдолтой гэж ДЭМБ үзэж байна. Иймд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, нийт уран бүтээлчдийг гэртээ болон тусгаарлалтад байгаа хүмүүст зориулан гадаад хэл, иог, бясалгал, дасгал хөдөлгөөн, дуу хөгжим, ардын уран зохиол, оньсого таавар, уламжлалт тоглоом зааж сургах зэрэг танин мэдэхүйн нэвтрүүлэг явуулж, ард иргэдээ сэтгэл зүйн тэнцвэртэй байдлаа хадгалах, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг ДЭМБ уриаллаа.


Холбоотой мэдээ