Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эргэлтэд оруулж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-03-27 15:53:20

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг жил бүр уламжлалт ёс заншлаа тодотгосон үйл ажиллагаанууд зохион байгуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эргэлтэд оруулж байна.

Тодруулбал, тус аймгийн Батширээт суманд “Ёохор -2019" олон улсын наадам, Биндэр суманд “Тогорууны фестиваль” олон улсын баяр, Баян-Адарга суманд “Монгол хатдын наадам”, Батноров суманд “Талын түмэн адуу” Галшар суманд “Галшар адууны баяр”, Чингис хотод “Чингис фестиваль” зэрэг үйл ажиллагаанууд болдог.

Өнгөрсөн онд дээрх үйл ажиллагаануудад нийт 6000 гаруй хүн хамрагджээ. Түүнчлэн Америк, Австрали, Солонгос, ОХУ, Өвөр монгол, БНХАУ-аас жуулчид ирж оролцон Монгол орны соёл, уламжлалт ёс заншилтай танилцсан байна.

Хэнтий аймгийн соёл урлагийн салбарын 25 нэгж байгууллага тус бүр дунд хугацааны бодлогын баримт бичиг гарган ажиллаж байгаа талаар тус аймгийн Засаг даргын тайлант сэтгүүлд дурджээ.

Холбоотой мэдээ