В.Путин эмийн үнийг тогтоох тухай хуульд гарын үсэг зуржээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-27 14:16:35

МОСКВА. /TASS/. Халдварт өвчний тархалтын аюул дэгдээд байгаа үед эм болон эмнэлгийн хэрэгслийн үнийг тогтоох эрхийг Засгийн газарт олгох тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.


Баримт бичигт дурдсанаар, амин чухал бүтээгдэхүүний жагсаалтад багтдаггүй эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний үнийн боломжит дээд хязгаарыг Засгийн газар тогтоохоос гадна үйлдвэрлэгчийн борлуулалтын үнийн дүн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг харгалзсан нэмэгдэл үнийн дээд хязгаарыг тогтоох аж.


Тахлын, онцгой байдлын үед эсвэл хэд хэдэн бүс нутагт эмийн бүтээгдэхүүний үнэ 30 хоногийн турш үндэслэлгүйгээр 30 гаруй хувиар өссөн үед Засгийн газарт ийм эрх үүсэх боломжтойг баримт бичигт тусгажээ. Засгийн газар эмийн бүтээгдэхүүний үнийг 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд тогтоох эрхтэй аж. 

Холбоотой мэдээ