БНАСАУ коронавирустэй холбоотойгоор тусламж хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-26 17:01:54

МОСКВА. /RIA Novosti/. БНАСАУ-ын удирдагчид "COVID-19"-ийн шинжилгээнд олон хүнийг хамруулахын тулд өнгөрсөн долоо хоногт хувийн шугамаар “олон улсын холбоодоос” тусламж хүссэн гэж “Financial Times” сонин эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгост хамгийн багадаа 590 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан байна. Эдгээр хүмүүс бүгд нэгдүгээр сард гадаадаас БНАСАУ-д ирсэн бөгөөд шинжилгээний хариу нь халдваргүй гаржээ.


“Эрх баригчдад “COVID-19”-ийн оношлуур байгаа бөгөөд тэд хэрхэн ашиглахыг ч мэдэж байгаа боловч тоо нь хангалтгүй байгаатай холбоотойгоор энэ тал дээр тусламж үзүүлэхийг хүссэн” гэж “Financial Times” сонины эх сурвалж хэлжээ.


БНАСАУ-ын төрийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, тус улсад 10 мянга орчим хүнийг тусгаарлажээ. "COVID-19"-ийн халдварын тохиолдол Умард Солонгост албан ёсоор бүртгэгдээгүй гэж мэдээлж байгаа боловч мэргэжилтнүүд энэ мэдээлэлд эргэлзэж байгаа юм.


Холбоотой мэдээ