Алслагдсан багт цэцэрлэгийн салбар бүлэг байгуулна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-03-26 20:33:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоор ахлуулсан аймгийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хаваржилт хүндэрсэн Баянзүрх сумын Агар багт ажиллав.

Энэ үеэр Агар багт байрлах 0313-р ангийн үйл ажиллагаатай танилцаж цэцэрлэгийн салбар бүлэг байгуулахаар болов. Тус баг сумын төвөөс алслагдсан бартаа саад ихтэй учраас цэцэрлэгт хамрагдаж чадаагүй заставын ажилчдын 16 хүүхэд, малчин иргэдийн 20 орчим хүүхэд байдаг гэнэ. 

Иймээс алслагдсан газар нутаг хил хамгаалах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хүүхдүүд болон сумаас алслагдсан  малчны хүүхдүүдэд сургуулийн  өмнөх боловсрол эзэмшүүлэх зорилгоор  Баянзүрх сумын  цэцэрлэгийн салбар бүлэг байгуулахаар шийдвэрлэв. Цэцэрлэгийн салбар бүлэг байгуулснаар заставын ажилчдын ар гэр ажлын байраар хангагдах, хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломж бүрдэх ажээ. 

  

 

 

Холбоотой мэдээ