“Анна хоум”-ын хүүхдүүд тухтай орчинд амьдарч байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-24 17:00:44

Дорнод /МОНЦАМЭ/. “Анна хоум” асрамжийн газрын хүүхдүүд шинэ байрандаа тохь тухтай амьдарч байна.

Жил гаруйн өмнө тус асрамжийн газрын барилга шатаж, хүүхдүүд орох оронгүй болсон учир Дорнодод үйл ажиллагаа явуулдаг байгууллага бүр хандивын аян өрнүүлж, аймгийн удирдлага, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, гаднын орны хүмүүнлэгийн байгууллагууд тусламж дэмжлэг үзүүлснээр жил хүрэхгүй хугацаанд шинэ барилгатай болсон юм.

Өнөөдрийн байдлаар тус асрамжийн төвд 30-аад хүүхэд амьдарч хүмүүжиж байгаа аж. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тус төвийн захирал П.Болдсайхан 2006 оноос энэ чиглэлээр ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд 130 гаруй хүүхдийг асрамжийн газартаа өсгөж хүмүүжүүлснээр өдгөө таван хүүхэд их, дээд сургуульд суралцан төгсөж, ажил амьдралын замд хөл тавьсан байна. 

Холбоотой мэдээ