Ж.Гүррагчаа, В.А Жанибеков нарын сансарт өнгөрүүлсэн долоо хоногийн хөтөлбөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-03-23 15:30:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ойг угтаж ШУА-ийн ООГФХ-ийн судлаач Ч.Амаржаргал тухайн үеийн нислэгийн хөтөлбөрийг  эх материалаас нь  монгол хэлнээ орчуулжээ.

 Ж.Гүррагчаа, В.А Жанибеков нарын сансарт өнгөрүүлсэн  7 хоног, 20 цаг 42 минут буюу нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардах хүртэлх нислэгийн хөтөлбөр  орос хэлээр хадгалагдан үлдсэн байдаг.  Үүнээс гадна олон улсын нисгэгч нарын жагсаалтыг http://www.spacefacts.de/english/flights.htm сайтаас мөн  орчуулан боловсруулжээ.

 

Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн байдаг.

Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.

 Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.

Нислэгийн 7 хоногийн хөтөлбөрийг танилцуулж байна.





Холбоотой мэдээ