Японы автомашин үйлдвэрлэгчид Европ дахь үйлдвэрлэлээ түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-19 11:37:41

ТОКИО. /NHK/. Европын орнуудад шинэ коронавирусний халдварын тархалттай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа хөл хорио гэх мэт арга хэмжээнүүд Японы автомашин, мотоцикл үйлдвэрлэгчдэд нөлөөлж эхэлжээ.


Франц дахь суудлын автомашинуудын үйлдвэрлэлээ лхагва гаргаас энэ сарын эцэс хүртэл зогсооно гэж “Toyota” компанийн төлөөлөгчид мэдээлжээ. Тэдний хэлснээр, гэрээсээ гарахгүй байх шинэ дүрмийн дагуу ажилтнууд ажилдаа ирж чадахгүйд хүрсэн байна.


Toyota” мөн Португал дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг даваа гаргаас хоёр долоо хоног орчмын хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргажээ. Үүний зэрэгцээ “Nissan” компани Их Британи, Испани дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр зогсоожээ.


Мөн “Yamaha Motor” компани Франц дахь мотоциклын үйлдвэр, Итали дахь хөдөлгүүрийн үйлдвэрээ даваа гаргаас долоо хоног орчмын хугацаагаар зогсоосон байна. Honda” компани Итали дахь автомашин, мотоциклийн 164 төлөөлөгчийн газраа түр хугацаагаар хаажээ. Мөн “Suzuki” компани Европын дөрвөн орон дахь төлөөлөгчийн газруудаа хаасан байна. 

Холбоотой мэдээ