Иргэд, байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-19 11:16:24

Дорнод /МОНЦАМЭ/. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж байгууллага, иргэд аймгийн Онцгой комисст хандив дэмжлэгээ гардуулсаар байна.

Тухайлбал, “ДБЭХС” ТӨХК 20 сая, “Адуунчулуун” ХК 10 сая, Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөл найман сая төгрөг, 1990, 2005 оны төгсөгчид, Дорнод аймаг дахь хувийн хэвшлийн эрүүл мэндийн холбооны 25 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд зэргээр одоогийн байдлаар хорь орчим иргэн, байгууллага сэтгэлийн хандив өргөжээ. Сэтгэлийн дэм багаддаггүй гэдэгчлэн Хэрлэн сумын есдүгээр багийн иргэн Н.Наранцэцэг нэг сарын тэтгэвэр болох 500 мянган төгрөг,  МЭХ-ны Дорнод салбараас 15 сая төгрөгийг өнөөдөр аймгийн Онцгой комисст гардуулав.

Аймгийн Оёдолчдын холбоо өөрсдийн оёсон 500 ширхэг амны хаалтыг Улаан загалмайн нийгэмлэгт мөн хүлээлгэж өгчээ. Түүнчлэн “Дорнодын ажил хэрэгч” бүсгүйчүүд групп арван мянган амны хаалт оёх аянаа амжилттай дуусгаж, шаардлагатай иргэд, ААНБ-уудад хүргэсэн юм.

Холбоотой мэдээ