Бразилын Ерөнхийлөгчийн давтан шинжилгээний хариу халдваргүй гарчээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-03-18 16:37:16

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Reuters/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн өгсөн коронавирусний давтан шинжилгээний хариу "сөрөг" буюу халдваргүй гарсан байна.


Эхний шинжилгээнийхээ хариуг сөрөг гарсан талаар Ж.Болсонару энэ сарын 13-нд мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу халдваргүй гарсныг үл харгалзан түүнийг долоо хоног тусгаарлагдаж, дахин шинжилгээ өгөхийг зөвлөжээ.


Бразилын Ерөнхийлөгчийн хамтаар АНУ-д энэ сарын эхээр очсон хэвлэлийн төлөөлөгч Фабио Вайнгартены шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан Ж.Болсонаруг дагалдан явсан бүх хүнээс шинжилгээ авсан юм.


Ж.Болсонаругийн гэр бүлийн гишүүдийн шинжилгээний хариу сөрөг гарсан бол түүнийг дагалдан явсан 12 төлөөлөгчөөс халдвар илэрсэн байна.


Бразилд халдварын 291 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мягмар гарагт мэдээлжээ. 

Холбоотой мэдээ