Жүдо бөхийн Екатеринбургийн Их дуулга тэмцээн цуцлагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-18 14:33:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, ОХУ-ын Екатеринбург хотноо гуравдугаар сарын 13-15-нд ОХУ-ын Екатеринбург хотод болох байсан жүдо бөхийн “Екатеринбург-2020” Их дуулга тэмцээн цуцлагдсан юм.


Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос Екатеринбургийн Их дуулга тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулахаар шийдвэрлээд байсан юм. “ОХУ-ын хэрэглэгчдийн хяналтын газрын үүргийн дагуу Их дуулга тэмцээн үзэгчгүй зохион байгуулахаар боллоо” гэж Новости агентлаг мэдээлж байв.


Харин дэлхийн олон улс орныг хамарсан шинэ төрлийн коронавирусний халдвар даамжирч байгаа нь тус тэмцээнийг төдийгүй дараагийн хуваарьт тэмцээнүүдийг цуцлахаас аргагүй байдалд хүргэж байна. Олимпын эрхийн оноогоо нэмэгдүүлэхээр Монголоос нийт 21 жүдоч тус тэмцээнд мэдүүлгээ илгээгээд байсан юм.

Холбоотой мэдээ