Онцгой комисст 33.9 сая төгрөгийн хандив цуглажээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-03-16 16:22:43
Архангай /МОНЦАМЭ/. Улс орон даяар шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээнд зориулан байгууллага, аж ахуйн нэгжээс аймгийн Онцгой комисст хандив өгсөөр байна.
3-р сарын 16-ны өдрийн байдлаар нийт 39 аж ахуйн нэгж, байгууллагаас аймгийн Онцгой комисс буюу ОБГ-ын нэмэлт санхүүжилтийн дансанд 33 сая 979 мянган төгрөгийн хандив, 1622 ширхэг амны хаалтыг өгсөн байна.
Хандиваар ирсэн амны хаалт болон ариутгал, цэвэрлэгээний бодис, бээлий, амин дэмүүдийг постод ажиллаж байгаа эмч, цагдаагийн болон онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын ажилтнуудад хуваарилсан байна. Харин мөнгөн хандивыг одоогоор зарцуулаагүй байгаа ба УОК-ын хандив зарцуулах журмаар зарцуулна гэв.
ОБГ-ын нэмэлт санхүүжилтийн дансанд сумдын Онцгой комисст хандивлаж байгаа болон тухайн байгууллагуудад өгч буй байгууллагын хандив, тусламжууд хамаарахгүй ажээ.
Холбоотой мэдээ