Цар тахлын үед хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг ДЭМБ зөвлөв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-03-12 15:10:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ коронавируст халдвар цар тахлын түвшинд хүрлээ гэж зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан COVID-19”-өөс сэргийлэх, хянах, тохиолдлын удирдлагын тогтолцооны баг бүрэлдэхүүн өнөөдрийн 00:25 минутад  хуралдлаа.

Уг хуралд Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, сүүлийн 2 долоо хоногт коронавируст халдвар эрчимтэй тархсан, вирусний хоруу чанар өндөр байгаа, урьдчилан сэргийлэх вакцин гараагүй зэргийг үндэслэн эрсдэлийн үнэлгээ хийж, цар тахал гэж зарласан гэлээ.

Хэдий цар тахал хэмээн зарласан ч үндэслэлгүй айдас, түгшүүрийг бий болгох нь нөхцөл байдлыг хүндрүүлэх бөгөөд уг вирусийг хянах аргагүй боллоо гэсэн үг биш юм. Цаашид улс орнууд ДЭМБ-аас цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр улам эрчимжүүлэн ажиллахыг зөвлөж байна. Мөн ЭМЯ бэлэн байдлаа хангах арга хэмжээг маш сайн авч байгааг хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Иймээс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу халдвараас сэргийлэх, илрүүлэх, тусгаарлах, эмчилгээний талаар авч байгаа арга хэмжээгээ улам эрчимжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл салбарын ажилтнуудад даалгалаа.


Холбоотой мэдээ