Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглов

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-12 10:32:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын 03 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг энэ сарын 16-ныг хүртэл түр хориглов.

Коронавирусний халдвар Монгол Улсад бүртгэгдэж, дэлхий нийтээр тархалт нь буурахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж дээрх захирамжийг гаргажээ. Захирамжийн хэрэгжилтийг хангаагүй, зөрчсөн ААНБ-д сонсох ажиллагаа явуулахгүйгээр шууд арга хэмжээ тооцохыг онцгойлон анхааруулжээ.

Холбоотой мэдээ