Хувийн хэвшлийн байгууллагууд УОК-ын зөвлөмжийг хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-11 22:58:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс "COVID-19"-ийн халдвараас сэргийлэх зорилгоор албан байгууллагын ажилтнуудыг гэрээсээ гаралгүй, зайнаас ажлаа хийхийг зөвлөсөн. Тэгвэл төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд УОК-ын зөвлөмжийг өөрсдийн боломж, бололцоогоор хэрэгжүүлж эхэллээ. 

Зарим албан байгууллага, ААН-үүд ажилчдаа зайнаас ажиллуулах, бага насны хүүхэдтэй эхчүүдэд цалинтай чөлөө олгох зохицуулалтыг хийж байна. Тухайлбал, "Талх чихэр" компанийн ерөнхий менежер Н.Тамир мэдэгдэхдээ, "Манай үйлдвэр дахин боловсруулалт хийдэггүй, 24 цагийн үйл ажиллагаатай, хүн амыг  хүнсээр тасралтгүй ханган ажилладаг. Хүнсний тухай хуульд стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч буюу онцгой обьект гэж үздэг.


Засгийн газраас зарлаад байгаа өнөөгийн онцгой нөхцөл байдалд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн, зохих журмынхаа дагуу явагдаж байна. Манайх үйлдвэрийн маркетинг, санхүү, гадаад, дотоод харилцааны нэгжийн ажилтнуудаа чөлөөлж, онлайнаар ажиллах боломжийг олгосон" гэв. Тухайн ажлын байрны онцлогоос хамаарч заавал ажлын байранд байх шаардлагагүй ажилтан, ажилчдыг зайнаас ажиллуулж байгааг хэлэв. 


Холбоотой мэдээ