Хүнсний чиглэлээс бусад зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-11 11:43:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан “Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 148 тоот захирамж гаргаж, хүнсний зах, худалдааны төв, дэлгүүрээс бусад авто сэлбэг, барилгын материалын болон барааны захын үйл ажиллагааг түр зогсоолоо.

 Коронавирусний халдвартай Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зорчсон Английн иргэний хамт энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар-Өлгий-Увс чиглэлийн онгоцоор Баян-Өлгий аймагт ирсэн 32 иргэнийг өчигдөр тусгаарласан.

Тусгаарласан иргэдийн шинжилгээний сорьцыг өнөөдөр Улаанбаатар хотод хүргүүлнэ. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарах бөгөөд тухайн хугацаанд хүнсний чиглэлээс бусад зах, худалдааны төвүүд ажиллахгүй. 

Холбоотой мэдээ