Баян-Өлгийн шүүгчид, шүүхийн ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-11 11:50:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд Улсын онцгой комисст нэг өдрийн цалингаа хандивлав.

"Дэлхий даяар "Ковид-19" халдварын тархалт өргөн хүрээнд дэгдэж, манай улсад зөөвөрлөгдөн орж ирээд байна. Ийм эгзэгтэй үед ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах эрхэм үйлсэд нэмэр болгон 12 шүүгч, 29 ажилтны нэг өдрийн цалин 2 сая 575 мянган төгрөгийг хандивлаж байна" гэж шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ