Д.Батсүхийн гэр бүл 50 хонь хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-10 21:41:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумаас тодорсон анхны Монгол Улсын аварга малчин Д.Батсүхийн гэр бүл 50 хонь хандивлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд тус улсын "Ковид-19" халдвартай тэмцэх үйл ажиллагаанд дэм болж, 30 мянган хонь хандивлахаар болсон. Хандивын ажиллагаанд нутаг нутгаас нэгдэж байгаатай холбогдуулан тус гэр бүлээс дээрх хандивыг өргөөд, "Хандивын үйл ажиллагааг цаашид дэмжихийг ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна" гэсэн юм.

Баянхонгор сумын Гэгээн шавь Зургадугаар багийн малчин Даржаагийн Батсүх сүүлийн 30 гаруй жил тасралтгүй мал маллаж байгаа аж. Тэрээр отор бэлчээрээр малаа идээшлүүлж, тарга тэвээрэг сүргийн бүтэцдээ тодорхой анхаардаг байна. Мөн малаа чанаржуулах үүднээс эцэг мал дээр анхаарч, Залаажинстийн цагаан ухна тавьж малын таваарлаг, чанарлаг байдлыг дээшлүүлж яваа шилдэг залуу малчин юм байна.
Холбоотой мэдээ