Эрхүү-Улаанбаатарын галт тэргээр ирсэн 52 зорчигчийг тусгаарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-03-10 19:43:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэргээр Сүхбаатар боомтоор орж ирсэн 52 зорчигчид хяналт тандалт хийгээд байна.

"COVID-19" бүртгэгдсэн улсаас дамжин ирсэн монгол 5 иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 20 иргэнийг ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн байна. 

Мөн гадаадын 26 иргэн, монгол 1 иргэнийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиглалтад түр тусгаарлаад байна гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв. 


Холбоотой мэдээ