Нийтийн тээврийн автобусны тоог 35 хувиар бууруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-10 16:14:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр нийтийн тээврийн 650 автобус үйлчилж байна. Энэ нь жирийн өдрүүдийнхээс 35 хувиар цөөрсөн тоо болохыг нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэллээ. 

Тэрээр, "Нөхцөл байдал хүндэрч байгаа ч нийтийн тээврийг зогсоохгүй. Цаашид хэрхэн үйлчлэх талаар үе шаттай шийдээд явна" гэв. "Ажлын өдрүүдэд 680 автобус үйлчилгээнд явна. Амралтын өдрүүдэд 445 автобус үйлчилнэ. Энэ нь автобусны тоог ажлын өдрүүдэд 35, амралтын өдрүүдэд 50 хувиар бууруулж байна гэсэн үг. Харин хот орчмын чиглэлийн автобусны явах тоог нэмж байгаа" гэв. 

Тусгай зохицуулалт буюу тодорхой хязгаарлалтаар үйлчилнэ гэдэг нь жирийн өдрүүдэд автобус 15 минут тутамд явдаг байсныг 30-35 минут болгож буй юм байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус, тээврийн хэрэгслийг өглөө гарахад нь, орой буухад нь цэвэрлэж халдваргүйжүүлж байна. 

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ