Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын шинэ даргыг томиллоо

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-09 16:14:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Дэмчиг овогтой Батчулууныг томиллоо.

ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлыг хэсэг ирж ажлыг нь хүлээлгэн өгсөн байна. Ингэхдээ ЦГ-ын алба хаагчдын ёс зүй, сахилга бат, ажлын хариуцлагыг сайжруулах тал дээр голлон анхаарч ажиллахыг чиглэл болгон өгсөн байна.

Д.Батчулуун нь 1998-2004 Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, ЦГ-ын дэд дарга, 2015-2020 онд ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, ахлах байцаагчаар тус тус ажиллаж байжээ. 

Холбоотой мэдээ