“Нарны алхалт” эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 15:34:08

Баянхонгор аймагт “Нарны алхалт” аян 2 дахь жилдээ өрнөж байна. Тус аяны нээлтээр улирагч онд бусдыгаа манлайлан “алхсан” байгууллагуудаа шалгаруулж, шагнаж урамшууллаа.

Аймгийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон тус аяны хүрээнд зохион байгуулсан ажлаараа тэргүүлсэн бол Цагдаагийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хамт олон удаалжээ.

"Нарны алхалт-2016” аяны нээлтийн үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд өглөөний нэгдсэн дасгал, спортын тэмцээн уралдаан зохион байгуулан ахмадын тугтай гимнастик, сурагчдын завсарлагааны дасгал зэрэг үзүүлбэрүүдийг толилуулсан байна.

Хүн өдөрт нэг киломтерт буюу 1000 алхам газар алхсанаар цусны эргэлт сайжирч зүрх судасны өвчлөлөөс өөрийгөө сэргийлээд зогсохгүй хөдөлгөөний дутагдалтай холбогдох өвчлөлийг тусахгүй байх боломжтой байдгийг эмч мэргэжилтнүүд сануулж буй. Энэ ч утгаараа "Нарны алхалт" аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд аяны хүрээ улам өргөжин 300 орчим иргэн тогтмол оролцож хэвшээд байгаа аж. Алхагчид Бямба гараг бүрийн өглөө 08:00 цагт Баганат талбайдаа цуглаад Оготнот булаг хүртэл алхаж, өглөөний дасгал хийдэг байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ