Аймгийн ЗДТГ, 4-р сургуулийнхан нэг өдрийн цалингаа хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-29 15:42:04

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ болон Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн хамт олноос нэг өдрийнхөө цалинг хандив болгон өгчээ.

Мөн Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн пункт 24 цагаар байнгын ажиллагаанд ажиллаж байгаа. Энэ ажилд аймгийн арьс, нэхийний ченж нараас 200 ширхэг нэхий хандивлаж, дэмжлэг үзүүлээд байна.   

 

Холбоотой мэдээ