"Цомбо" компани Баян-Өлгийн Нэгдсэн эмнэлэгт антибиотик хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-27 12:40:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Цомбо" компани Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3 сая төгрөгийн үнэ бүхий антибиотик хандивлалаа.

Хандивын эмийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Т.Серикжанд компанийн төлөөлөл хүлээлгэж өгөв.

"Манай компани шинэ төрлийн коранавирус буюу covid-19 халдварт өвчин дэгдэх магадлалтай энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд цефалоспорины бүлгийн хоёр болон дөрөвдүгээр үеийн антибиотикийг хандивлаж байна. Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ийм нөхцөлд хувь хүн, аж ахуйн нэгж бүхний дэмжлэг оролцоо чухал юм" гэж тус компанийн Баян-Өлгий аймаг дахь төлөөлөгч К.Серик хэллээ.

Холбоотой мэдээ