БНСУ-ын тал гадаадын иргэдийг халдвараас сэрэмжлэхийг анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-02-23 02:17:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ, ЭМЯ-ны мэдээллээр COVID-19 халдвар БНСУ-д хурдацтай тархаж 22-ны байдлаар 433 хүн халдварласан нь бүртгэгдээд байна. 

Тус улсад өчигдөр COVID-19 халдвараар хоёр дахь хүн нас барлаа. Тэрээр 55 настай БНСУ-ын иргэн бөгөөд өчигдөр шинжилгээний хариу нь гарч халдвар авсан нь тогтоогдсон байна. Өвчтөнийг өдөр 16:00 цагийн үед Пусаны эмнэлэгт хүргэж ирсэн боловч биеийн байдал нь огцом муудаж 18:00 цагийн үед нас баржээ. Өчигдөр өглөөний байдлаар Пусан хотод COVID-19 халдвараар 57 настай эмэгтэй, 19 настай эрэгтэй хоёр өвчилсөн болох нь тогтоогдсон байна. 



БНСУ-ын Засгийн газар халдварын голомт болоод буй Тэгү хотыг аюултай бүс нутгаар зарлан бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.



Мөн Жэжү хотод БНСУ-ын иргэн, 20 настай хүн буудалд ажилладаг эмэгтэйгээс вирусний халдвар авсан нь илэрчээ. Тэрбээр энэ сарын 13-16-нд төрсөн нутаг болох Тэгү хот руу яваад ирсэн болохыг нь тогтоогоод байгаа юм. Одоогоор түүний ажилладаг "WE" зочид буудлыг хаагаад байна. 

БНСУ-ын Засгийн газар халдварын голомт болоод буй Тэгү хотыг аюултай бүс нутгаар зарлан бүхий л үйл ажиллагааг авч ажиллаж байна. Тус улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа болон аялал, албан хэргээр яваа гадаадын иргэдийг 1339 дугаарт холбогдож халдвараас сэрэмжлүүлэхийг анхааруулж байгаа аж. 


Зураг дээр манай улсын ГХЯ-наас гаргасан олон улсын хэмжээнд "КОВИД 19"-ийн халдвар, тархалт, тохиолдлыг 2 дугаар сарын 21-ний байдлаар харуулсан мэдээллийн график. 
Холбоотой мэдээ