БНХАУ-ын 54 иргэнийг эх оронд нь буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-22 19:25:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын мэдээлснээр өнөөдөр Замын-Үүдийн  хилийн авто боомтоор БНХАУ-ын 54 иргэнийг эх оронд нь буцаав. 

Дээрх иргэдэд эрүүл мэндийн үзлэг, хяналт хийн Улсын Онцгой комиссын шийдвэрээр Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтыг түр нээж буцаав. БНХАУ-ын дээрх иргэд буцах хүсэлт гаргасан аж.

Иргэдийг Монгол Улсын талаас автобусаар авто замын шалган нэвтрүүлэх боомтод авчирч, БНХАУ-ын автобусаар улсын хилийг нэвтрүүлж, тээврийн хэрэгсийг ариутган халдваргүйжүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.



Холбоотой мэдээ