Эво Моралесыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-21 13:10:31

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Сонгуулийн хорооны үүргийг гүйцэтгэдэг Боливын Сонгуулийн дээд шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Эво Моралесыг парламентын дээд танхим буюу сенатын сонгуульд нэр дэвшигчийн хувиар бүртгэхээс татгалзжээ. 


Боливын Сонгуулийн дээд шүүхийн дарга Сальвадор Ромерогийн мэдээлснээр, Моралес “Боливид байнгын оршин суух шаардлагыг хангаагүй” учир хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. 2019 оны 11 дүгээр сард огцорсныхоо дараа Моралес улс орноо орхиж, Мексикт очсоныхоо дараа Аргентинд очсон бөгөөд тус улс түүнд дүрвэгчийн статус олгосон юм.


Харин Моралесын хамтран зүтгэгч болох Боливын Эдийн засгийн сайд асан Луис Арсег ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрсөн байна.


Холбоотой мэдээ