Аяллын хөлөг онгоцон дээр коронавирусний халдвар авсан хоёр хүн нас баржээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-02-20 12:11:24

ТОКИО. /TASS/. “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр коронавирусний халдвар авсан хоёр зорчигч нас баржээ.


Японы олон нийтийн телевизээр тус улсын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан дамжуулснаар, нас барсан хоёр хүн 80-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс аж. Тэд яг хэзээ, яаж эмнэлэгт хэвтсэн, аль улсын иргэн болох талаар хараахан мэдээлээгүй байна.


Энэ нь “Diamond Princess” хөлөг онгоцон дээр халдвар авж, нас барсан анхны тохиолдол юм. Хоёр долоо хоногийн турш хөл хорионд байсан уг хөлөг онгоцноос коронавирус илрээгүй зорчигчдыг лхагва гарагаас эхлэн эрэг рүү буулгаж эхэлжээ.  


Лхагва гарагт 443 зорчигч хөлөг онгоцыг орхисон байна. Пүрэв гарагт 500 орчим хүнийг эрэг рүү буулгах төлөвтэй байгаа бөгөөд тэдний тал нь гадаадын иргэд ажээ.

Холбоотой мэдээ