Наранбулаг суманд улсын болон орон нутгийн хөрөнгөөр 20 гаруй ажил хийнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-02-18 22:22:32

Увс /МОНЦАМЭ/. Энэ онд Наранбулаг суманд улсын болон ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 20 гаруй ажил хийхээр болсон байна.

Өнгөрсөн оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн 640 хүүхдийн суудалтай, дөрвөн давхар сургуулийн барилга энэ онд ашиглалтад орно. Мөн улсын төсвийн хөрөнгөөр Улаангом-Наранбулаг чиглэлийн 35 квт-ын шугамын шинэчлэлийн ажил, сумын төвийн 0,4 квт-ын ЦДАШ-ын шинэчлэлийн ажил, цаг уурын өртөөний барилгын ажлыг энэ онд гүйцэтгэх юм байна.

Түүнчлэн ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хүүхэд залуучуудын спорт цогцолбор барих, ковш трактор авах, Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, Алдар багт шинэ багийн төв барих, Хужирт багт хөв цөөрөм байгуулах, худаг гаргах зэрэг ажил хийхээр болжээ.

 

Холбоотой мэдээ