Арвин ургац авсан жил аварга тариаланчид олноор төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-12 18:21:20

Увс /МОНЦАМЭ/. 2019 онд Увс аймаг 26 мянган тн үр тариа хураан авч, 1993 оноос хойш анх удаагаа арвин их ургац авсан жил болоод байгаа. Энэ их амжилтыг бүтээсэн аймгийн газар тариалан эрхлэгчдийнхээ ажлыг орон нутгийн удирдлагууд үнэлж, сар шинийн босгон дээр аймгийн аварга тариаланч, тариаланч хамт олныг шалгаруулаад байна. Үүнд:

1.             Аймгийн аварга тариаланч хамт олон -“Номин хөхий туруун” ХХК Баруунтуруун сум

2.             Аймгийн аварга тариаланч хамт олон -“Усжуулах” ХХК Баруунтуруун сум

3.             Аймгийн аварга тариаланч Намсрай овогтой Бунзаа Баруунтуруун сум

4.             Аймгийн аварга тариаланч Балжинням овогтой Шаравнямбуу Улаангом сум 10-р баг

5.             Аймгийн аварга хадланч Ширэндэв овогтой Хадбаатар Тариалан сум Хархираа баг

6.             Аймгийн аварга хадланч Тэгш овогтой Тоочин Малчин сумын Цалгар баг

7.             Аймгийн аварга хадланч Өгөөдэй овогтой Очирхүү Наранбулаг сум Алдар баг

8.             Аймгийн аварга хадланч Урианхай овогтой Бадамсэд Тариалан сум Хархираа баг

9.             Аймгийн аварга жимсчин Үрлээ овогтой Гомбосүрэн Улаангом сум 11-р баг

10.          Аймгийн аварга үр үйлдвэрлэгч Гүнзэн овогтой Орломжав Улаангом сум 1-р баг

11.          Аймгийн аварга ногоочин Хандхүү овогтой Мөнхбат Улаангом сум 2-р баг

2019 оны Аймгийн аварга фермер

1.             Улаангом сумын 2-р багийн иргэн Бадарчийн Ганболд “Аймгийн аварга фермер”-ээр шалгарлаа.

Холбоотой мэдээ