Японы автомашин үйлдвэрлэгчид Хятад дахь үйлдвэрлэлээ дахин хойшлуулна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-02-12 11:07:02

ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч компаниуд шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай холбогдуулан Хятад дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг сэргээх хугацааг дахин хойшлуулахаар болжээ.


“Хятад дахь үйлдвэрлэлийн ажиллагаагаа ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл дахин хойшлууллаа” гэж “Honda, Toyota, Nissan компани мэдэгджээ. “Honda, Toyota компани үйлдвэрлэлээ ирэх даваа гараг гэхэд дахин эхлүүлэхийг эрмэлзэж байгаа бол Nissan” үйл ажиллагаагаа энэ долоо хоногтоо багтаан үргэлжлүүлнэ хэмээн найдаж байна.


Харин Японы автомашин үйлдвэрлэгч бусад компани үйлдвэрийнхээ үйл ажиллагааг дахин сэргээхэд хүндрэл учирсан бөгөөд тээврийн хэрэгслүүдийн эд ангиуд хангалттай нийлүүлэгдэх эсэхийг баталгаажуулах шаардлага үүссэн байна. Үүний зэрэгцээ “Nissan” компани Хятадаас нийлүүлдэг эд ангиуд дутагдсаны улмаас Фүкүока муж дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоожээ.


Мөн автомашин үйлдвэрлэгчид Хятадаас өөр улс орноос эд ангиудаа худалдан авах боломжийг судалж байгаа ажээ.

Холбоотой мэдээ